Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв
Ойн түймэр болон хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг ойн нөөцийг багасгаж, хомсдолд оруулах эрсдэлтэй гэж ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Доржсүрэн хэллээ.
Монгол орны нийт газар нутгийн 11.8 хувийг ойн сан бүхий талбай эзэлдэг бөгөөд ой мод нь байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалыг зохицуулах, хөрс усыг хамгаалах, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх үнэт баялаг гэдгийг тэрбээр онцлов.
"Монгол оронд 140 гаруй мод сөөг бий. Ойн баялгийг тогтвортой менежментийн аргаар ашиглан хамгаалж, үржүүлэх ёстой"
Ойн баялгийг багасгадаг гурван хүчин зүйл
- Гал түймэр
- Хууль бусаар мод бэлтгэх
- Ойн хөнөөлт шавж
Түймэр гарах гол шалтгааны нэг нь хүний нөлөө. Түймэр гарснаар хөрс элэгдэлд орж, ойд байгаа олон ашигтай шавж амьтан, буга, гөрөөс хорогддог. Энэ нь экосистемд маш их хохирол учруулдаг гэдгийг академич Ч.Доржсүрэн хэллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

