ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

AI мэдээ
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн "Бүсийн гол" гэдэг газар есдүгээр сарын 15-нд ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг өнөөдөр (2026.09.25) 09:30 цагт бүрэн унтраасан байна.

Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэгээр тэргээр тээвэрлэн хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулсан.

Алба хаагчид 4 бүлэгт хуваагдан ажиллаж, урьдчилсан байдлаар 80 орчим га талбай өртсөн байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ