О.Цогтгэрэл: Олонх ирцээ бүрдүүлбэл цөөнх УИХ-ын ажилд оролцоно

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаа хийж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өгсөн байна.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ Монгол Ардын Нам болон Засгийн газрын зүгээс АН-ыг УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байна гэсэн гүтгэлэг, мушгин гуйвуулсан мэдээлэл тарааж байгааг онцолжээ.
Тэрээр МАН дангаараа 64, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай улс төрийн хүчин гэдгийг дурдаад, тэд УИХ-ын чуулган болгон бүх байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой гэлээ.
Мөн АН Засгийн газрыг огцруулах гэж байна гэдэг зүйлийг зохион түгээж байгааг хэлж, МАН дотооддоо эв нэгдэлтэй байвал Засгийн газар огцрох асуудал яригдахгүй, Засгийн газраа огцруулах эрх тэдэнд л бий гэсэн байна.
Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна гэж тэрээр мэдэгдлээ.
“Монгол Ардын Нам болон Засгийн газрын зүгээс АН-ыг УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байна гэдэг гүтгэсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл түгээж байна. МАН дангаараа 64, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай улс төрийн хүчин. Тэд УИХ-ын чуулган болгон бүх байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой.”
Түүнчлэн АН-ын зүгээс Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ир гэж шахаж байна гэдэг зүйлийг тавьж байгааг дурдаад, энэ нь шинэ зүйл олж мэдчихээд шаардаад байгаа зүйл биш, парламентат ёсны үйл ажиллагааны нэг хэлбэр гэж тайлбарласан байна.
Төсөв хэлэлцэх үеэр Ерөнхий сайдтай холбоотой хувийн асуудал яригдаж байгаа бөгөөд энэ үед хариуцлага ярих нь зүй ёсны хэрэг гэж тэрээр үзэж байна. Засгийн газар олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн бөгөөд цалин, тэтгэвэр нэмсэн нэртэй ч түүнийгээ үнийн өсөлтөөр идэх бодлого оруулж ирсэн гэж тэрээр хэлсэн байна.
Иргэдийн орлого бодитоор нэмэгдэх ёстой гээд Ерөнхий сайд “Миний бодлогыг дэмжиж байвал надад итгэл үзүүлэх асуудлыг оруулж байна. Дэмжиж өг” гэх ёстой, хэрэв дэмжиж байвал төсөв санхүү, цалин тэтгэвэр бүгд дэмжигдэж байна гэсэн үг гэж О.Цогтгэрэл хэлсэн байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

