О.Цогтгэрэл: Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ирэх ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. АН-ын дарга О.Цогтгэрэл ээлжит чуулганы нээлтийн өдөр хэлсэн үгэндээ 2027 оны улсын төсвийн хэлэлцүүлэг эхэлж буйг дурдаад, хурлаар Сангийн сайдын байр суурийг асууснаа мэдэгдлээ.
Төсвийн буруу зөв, тооны их багаасаа гадна төсвийг өргөн барьсан нь хууль зөрчсөн байгааг Сангийн сайд зөвшөөрч байна. Хариулт нь үүнийг нотолж байна.
Тэрбээр АН-аас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хандан итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д маш яаралтай оруулж ирж, хэлэлцүүлэхийг уриалсан. «Бодлого явахгүй байна. Олон улсын парламентын жишиг байдаг. Бодлогын зөрүү гарвал, өөртөө итгэл үзүүлэх асуудлаа тавьдаг. Хэрэв итгэл үзүүлбэл бодлого нь явна. Итгэл үзүүлэхгүй бол бусад дагалдаж орж ирсэн хууль, дүрэм, бодлогыг хэлэлцэх шаардлагагүй» гэж О.Цогтгэрэл хэлсэн.
Ерөнхий сайддаа сайд нар итгэхгүй байна. Ерөнхий сайд нь сайд нартаа итгэхгүй байна. Ийм парламент ажил үүргээ биелүүлж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

