О.Цогтгэрэл: МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон

AI мэдээ

АН-ын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, гарсан шийдвэрээ танилцуулсан. Хурлаар МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал болон төсөв санхүүгийн асуудлын талаар мэдээлэл солилцож ярилцсан байна.

АН-ын дарга О.Цогтгэрэл: "МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон. Ийм өдрүүд үргэлжилж байна. Дотоод зодооноо АН-д нялзаах, асуудал АН-аас болж болохгүй бүтэхгүй байгаа мэт мэдээлэх хүсэл асар их байна" гэж хэлсэн.

Тэрээр мөн Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэх шаардлагыг улс төрийн зөвлөлөөс тавьж байгааг дурдсан. Харин Ерөнхий сайдын зүгээс сайд нарыг огцруулах, Д.Батлут сайдтай холбоотой асуудлыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосноо илэрхийлэв.

Улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байгаа бөгөөд АН-аас иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлж ирсэн. "Үрэлгэн төсвөө хас гэх байр суурийг бид илэрхийлсэн" гэж О.Цогтгэрэл хэлсэн.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ