О.Цогтгэрэл: Ерөнхий сайд өөртөө итгэлтэй бол санал хураалт явуулах хэрэгтэй
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодруулга авлаа.
Тэрээр чуулганы хуралдааны тов дараалал гараагүй байгааг дурдаад, Ерөнхийлөгчийн сонгуульд намайг төлөөлөн Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар байр сууриа илэрхийлснийг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана. Энэ хуулийн хүрээнд намын дүрмээр зохицуулагдана. Сонгуулийн ажил хуулийн хугацаатай.
Харин Ерөнхий сайдын тухайд түүнд кабинет нь итгэхгүй байна гэв. Өчигдрийн чуулганы ирц зэрэг олон зүйлээс харахад нам нь итгэхгүй байгааг тэрээр дурдав.
«Өөртөө итгэлтэй байна гэж байгаа бол тэр асуудлаа оруулаад итгэл хүлээлгэх асуудлаа шийдүүлчихвэл дараагийн бүх асуудал чинь явна. Тэгэхээр өөртөө итгэлтэй байгаа бол асуудлаа оруулж ирээд санал хураалт явуулж, шийдүүлэх нь хамгийн зөв зүйтэй гарц» гэж тэрээр хэллээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

