Нүүдэлчдийн наадмаас Монголын баг 23 медаль хүртэж, багийн дүнгээр VI байр эзэллээ

Киргиз улсын нүүдэлчдийн цогц наадам энэ сарын 6-нд өндөрлөсөн. Медалийн чансаагаар эзэд Киргиз 72 медаль (30 алт, 29 мөнгө, 13 хүрэл) хүртэж тэргүүлсэн бол Казахстан 64 (29 алт, 16 мөнгө, 19 хүрэл), ОХУ 34 (7 алт, 7 мөнгө, 20 хүрэл), Иран 15 (4 алт, 3 мөнгө, 8 хүрэл), Узбекистан 20 (3 алт, 5 мөнгө, 12 хүрэл) медальтайгаар удаалжээ. Монголын баг 3 алт, 3 мөнгө, 17 хүрэл буюу нийт 23 медаль хүртсэн нь багийн дүнгээр зургаадугаар байрт оруулсан.
Манай улсаас үндэсний бөхийн төрөлд улсын заан Д.Анар, сээр хугалах багийн тэмцээнд, киргиз морьт харвааны эмэгтэй төрөлд Г.Гүнбилэг нар алтан медаль хүртжээ.
Энэ удаагийн наадамд 29 орны тамирчид медаль хүртсэн бөгөөд 12 улс алтан медальтайгаар түүхээ тэмдэглэсэн байна.
Сонирхуулахад, 2028 онд болох дараагийн нүүдэлчдийн наадмыг ОХУ-ын Татарстан мужийн Казань хотод зохион байгуулахаар болжээ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

