Нүүдэлчдийн наадмаас Монгол нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэв

Киргиз Улсад нүүдэлчдийн их наадам энэ сарын 6-ныг дуустал үргэлжилж байна. Энэхүү спорт, урлаг, соёлын цогц арга хэмжээнд Монголын багийн тугчаар улсын заан Д.Анар сонгогдсон бол тэрээр үндэсний бөхийн төрөлд алтан медаль хүртжээ.
Өчигдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медальтайгаар медалийн чансааны тавдугаар байрт бичигдэж байна. Харин Киргиз есөн алт, зургаан мөнгө, хоёр хүрлээр тэргүүлж байгаа бол ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, Казахстан хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Түркменистан хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтайгаар араас нь явж байна.
Одоогоор Иран, Узбекистан тус бүр нэг алтан медальтай бол нийт 15 улс ямар нэгэн төрлийн медаль хүртээд байна. Мөн өнөөдөр самбо бөхийн төрөлд улсын заан Б.Серик, Н.Мөнхбаяр нар хүрэл медаль хүртсэнийг онцолж байна.

Гэрэл зургуудыг Reuters агентлагийн зөвшөөрөлтэйгөөр ашиглав.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

