Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

AI мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь буюу 468 мянган га талбай түймэрт өртсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.

Тэрээр хохирол тогтоох ажлыг хэсэг газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд хуулиар 30 хоногийн дотор тооцох заалттай гэдгийг дурдав. Мөн хохирлын хэмжээг зөвхөн шатсан газрын талбайгаар бус ой, агаар, газар, хөрс, амьтан, ургамал зэргийг нэгтгэн тогтооно гэлээ. Эзэн холбогдогч нь тодорхой (Мобиком корпорац) учраас хугацаа алдахгүй гэж бодож байна гэв.

Монгол Улсын зүүн хил дагуу 188 км зурвас торон саадгүйн улмаас ан амьтад хил гарч дайжсан. Цаашдаа хилээ торон саадтай болгоход анхаарч ажиллах хэрэгтэй

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ