НОБГ: Жагсаал, цуглааны үеэр шуурхай албаны автомашинд саад учруулахгүй байхыг уриаллаа

Гал түймэр, гамшиг ослын аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажилд Онцгой байдлын байгууллага цаг минуттай уралдаж ажилладгийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ) санууллаа.
Өнөөдөр буюу 2026.10.01-ний өдөр иргэд авто зам хааж, жагсаал, цуглаан зохион байгуулахыг олон нийтийн цахим сүлжээгээр уриалж байгаа нь гал түймэр, гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд саад учруулах, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд аюул дагуулж болзошгүйг тэмдэглэв.

Иймд яаралтай дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж яваа Онцгой байдлын байгууллагын шуурхай албаны автомашинд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хүсье гэж НОБГ-аас уриаллаа.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

