НӨАТ-ын III улирлын буцаан олголтоос татвар төлөх хүсэлтийг 19-23-нд хүлээн авна

2026 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтоос албан татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 19-23-ны хооронд ebarimt системээр хүлээн авна.
Татвар төлөгчид дараах төлбөрүүдийг төлөх боломжтой:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо толгойн албан татвар
- Авто замын байгууламж ашигласны төлбөр
Татварын нэхэмжлэл бүхий асуултад "Тийм" гэж хариулснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө.
Мөн энэ сард багтаж 2026 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.

Холбоотой мэдээ

Говь-Алтайн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас 44 өрхийн 20,855 ямааг устгажээ

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

Л.Гантөмөр: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэнд өгөх ёстой

Нийслэлийн авто замын ажил удааширсан компаниудад хариуцлага тооцно

Говь-Алтайн Цогт, Дэлгэр суманд 20,855 мал устгаж, голомтын ариутгал дуусжээ

