Нисэхийн замын хөдөлгөөнийг 22:00 цагаас хааж, дөрвөн чиглэлд өөрчлөлт орлоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Уг ажлыг «Геодези, Усны барилга байгууламжийн газар» ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа аж.
Үерийн далангийн төгсгөл авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийж, авто зам доогуурх гаргалгаа барих тул Нисэх орчмын замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас есдүгээр сарын 22-ны 06:00 цаг хүртэл хаах шийдвэр гарчээ.
Энэ хугацаанд нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн замналд түр өөрчлөлт орсон байна:
- Ч:67 «Морингийн даваа - Нисэх»
- Х:9 «Био комбинат - Яармагийн 3-р буудал»
- Х:7 «Туул тосгон - Биокомбинат - Хангарди цогцолбор»
- Ч:7 «Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв»



Дээрх мэдээллийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

