Нисэхийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган хүний замын ажил 90 гаруй хувьтай байна

AI мэдээ
Нисэхийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган хүний замын ажил 90 гаруй хувьтай байна

Хан-Уул дүүрэгт Наадамчдын зам буюу Нисэхийн уулзвараас зүүн тийш Яармагийн гүүр хүртэл 6.2 км явган хүний болон дугуйн замыг асфальт бетоноор хучих ажлын явц 90 гаруй хувьд хүрээд байна.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар энэ талаар мэдээлэл өгчээ.

"Нисэхийн уулзвараас зүүн тийш Яармагийн гүүр хүртэл 6.2 километр явган хүний замыг асфальт бетон хучилтаар шинэчилж байгаа юм. Явган хүний хуучин замын хавтангууд нь алаг цоог үйрсэн, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй хүн явахад ээлгүй болсон" гэж тэрээр хэлсэн.

Явган хүний замын шинэчлэлийг дүүргийн захиалгаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас хяналт тавьж байна.

Одоогийн байдлаар 6.2 км явган хүний замаас 4.5 км-ийг асфальт бетоноор хучсан бөгөөд 1.7 км замын хучилтыг гүйцэтгэх аж.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ