Нисэхийн үерийн хамгаалалтын хоолойг өргөтгөж байна

AI мэдээ
Нисэхийн үерийн хамгаалалтын хоолойг өргөтгөж байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралтын ажлын үеэр авто замын хөдөлгөөнийг хаасан байна.

"Геодези Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан энэ талаар мэдээлэл өгч, Нисэхийн үерийн хамгаалалтын суваг 1970-1980 оны үед баригдсан бөгөөд авто зам доогуур 1х1 хэмжээтэй хоёр хос хоолой суурилуулсан нь Жаргалантын амны үерийн усыг зайлуулах боломжгүй байгааг онцлов.

"Энэхүү хоолойг 1.5х2 хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, өргөтгөж байна" гэв тэрээр.

Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн эхлэл рүү Жаргалантын амны ус зайлуулах шугамын 1.8 километр урттай, 1, 2 дугаар сувгийг холбосон. Ингэснээр Нисэх болон Жаргалантын амны үерийн ус авто зам доогуур саадгүй гардаг болох юм.

Есдүгээр сарын 18-наас эхлэн уг даланг шинэчлэхээр ГУББГ-ын баг 24 цагаар ажиллаж байна.

Нисэхийн үерийн хамгаалалтын далангийн орчимд өндөр хүчдэлийн шугамд кабель сүвлэсэн асуудал гарсан. Үүнийг шилжүүлэх, зөөвөрлөх зэрэг нь ажлыг гүйцэтгэх хугацаанд удаашрал бий болгодог.

"Авто зам хаасан хугацаанд иргэд хүлээцтэй хандаж, өөр замыг сонгож бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэж байна" гэв С.Батсайхан.
Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ