Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажил үргэлжилж байна

AI мэдээ
Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Архивчдын гудамжнаас Нисэхийн авто замаас эхлээд Нео сити хотхоныг дайран Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээтэй, 2 километр авто замын барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн.

Одоогийн байдлаар газар шорооны болон ухмалын ажил, ус зайлуулах хоолойн буцаан дүүргэлт, далангийн дээд үеийн материалын тээвэрлэлтийг үе шаттайгаар хийж байна.

Барилгын ажил удааширч, иргэдийн зорчих хөдөлгөөн болон орчны тав туханд хүндрэл учруулж байгаад ойр орчмын иргэд, оршин суугчдаасаа хүлцэл өчиж байгаагаа Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээлэв. Тус газар авто зам барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байна.

Цаашид ажлыг эрчимжүүлж, батлагдсан зураг төсөл, стандарт, технологийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгэн, аль болох богино хугацаанд дуусгахад анхаарч ажиллах болно

Архивчдын гудамж, морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто замыг Нийслэлийн Авто Замын Сангийн ₮11.7 тэрбумаар барихаар баталжээ.

Уг авто замыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлж байсан.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ