Нийтийн тээврийн жолооч утсаар удаан ярих, тамхи татахыг хориглодог
Автобусны жолооч нарын байнга утсаар ярих явдлыг зорчигчид шүүмжилдэг. Энэ нь замын хөдөлгөөний дүрэм болон нийтийн тээврийн жолоочийн хүлээх үүргийг зөрчиж байгаа аж.
Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол хэлэхдээ, нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарыг гар утсаар ярих, тамхи татахыг хориглодог. Замын хөдөлгөөний дүрэмд гарын оролцоотойгоор утастай төстэй төхөөрөмж ашиглахыг хориглодог. Зорчигч тээвэрлэлтийн стандартад жолоочийн үүрэгт утсаар хэт удаан ярих, тамхи татахыг хориглодог. Автобуснууд камержсан учраас ААН болон байцаагч нар хянаж, зөрчил илрүүлбэл хариуцлага тооцдог гэв.
Зорчигчдын зүгээс жолооч удаан утсаар ярих нь зорчигчдыг буулгахгүй орхиж хөдлөх, анхаарал сарнин осол гаргах эрсдэлтэйг онцолж байна.
Иргэдийн хэлж буйгаар жолооч нар утасны тогтоогчид утсаа тавиад, ах дүү, найз нөхөдтэйгөө байнга ярьдаг. Чихэвчээр ярих нь ч анхаарлыг сарниулдаг гэж үзэж байна. Олон буудалд зогсолтгүй ярих нь зорчигчдод чийртэй хэцүү байдаг талаар иргэд дурдлаа.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

