Нийтийн тээврийн биет карт худалдаж авах боломжтой байршлуудыг зарлалаа

AI мэдээ
Нийтийн тээврийн биет карт худалдаж авах боломжтой байршлуудыг зарлалаа

Нийслэлийн таван дүүргийн зарим ТҮЦ, мини маркет, хүнсний дэлгүүрээс нийтийн тээврийн автобусаар зорчих том хүний болон хүүхдийн биет карт худалдаж авах боломжтой болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Биет картын үнэ бүгд 3,600 төгрөг бөгөөд том хүн 1,000 төгрөг, хүүхэд 200 төгрөг төлөөд дөрвөн удаа дамжин суух боломжтой.

Борлуулалт явуулж буй байршлууд:

  • Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон хороолол дахь U money ТҮЦ болон Цахилгаан тээврийн автобусны буудал дахь Сити шоп дэлгүүр
  • Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 5 шар цагаан ТҮЦ болон 32-р байрны буудал дахь U money павильон
  • Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороолол, автобусны буудал хойд талын Brown хүнсний дэлгүүр
  • Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Цахлай зах дахь Тайхар хүнсний дэлгүүр
  • Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Да хүрээ зах дахь Арвин эрдэнэ хүнсний дэлгүүр
  • Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Улиастайн шинэ эцэс дэх Баялаг арвай хүнсний дэлгүүр
  • Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хууль сахиулахын их сургуулийн автобусны буудал дахь ТҮЦ
  • Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Ард кино театрын буудлын баруун талын ТҮЦ
  • Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, 32-ын зүүн талын буудал дахь Зоригт Од дэлгүүр
  • Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Дэнжийн 1000-ын 3-р буудал дахь хүнсний дэлгүүр
  • Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Есөн Эрдэнэ зах
  • Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын буудлын баруун талын Хонгор мини маркет

Биет картыг UBCARD аппликэйшнээр цэнэглэх боломжтой аж.

Нийгэм, эдийн засагУншигчдад
6

Холбоотой мэдээ