Нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй

Нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийн өөрчлөлтийн талаар өнөөдөр Нийтийн Тээврийн Бодлогын Газрын график, мэдээллийн сан, сүлжээний инженер Э.Төгөлдөр тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр "Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй, ажлын өдөр 06:00-22:30, амралтын өдөр 07:00-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна" гэв.
Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхэлж, зорчих урсгал нэмэгдсэн тул ажлын өдөр 1,172, амралтын өдөр 1,012 автобус иргэдэд үйлчилнэ. Зуны улиралд автобусны тоог багасгаж ажлын өдөр 1,087, амралтын өдөр 939 автобус үйлчилгээнд явж байсан юм.
Харин шөнийн тээврийн автобус ажлын болон амралтын өдрүүдэд 22:30-02:00 цагийн хооронд үйлчилж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

