Нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээл 2.6 их наяд болжээ

Үндэсний Статистикийн Хороо 2026 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг хүргэсэн бөгөөд үүнд мөнгө ба зээлийн өрийн үлдэгдлийн дүн багтжээ.
Есдүгээр сарын эцэст улсын гүйцэтгэлээр нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.6 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 962.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар өсөхөд иргэдийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр, хувийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн бүтцэд иргэд 59.4 хувь, хувийн байгууллага 39.2 хувь, төрийн байгууллага 0.9 хувь, санхүүгийн байгууллага болон бусад 0.5 хувийг эзэлж байна.
Төрлөөр нь авч үзвэл тэтгэврийн зээл 92.5 хувь, анхаарал хандуулах зээл 2.4 хувь, чанаргүй зээл 5.1 хувийг тус тус эзэлжээ. Чанаргүй зээлийн 1.4 их наяд төгрөг буюу 53.6 хувь нь хувийн салбар, 1.2 их наяд төгрөг буюу 45.9 хувь нь иргэдийн зээл байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 45.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс долоон их наяд төгрөгөөр, өмнөх сараас нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 734.5 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 65.5 тэрбум төгрөгөөр буурчээ.
Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 333.2 тэрбум төгрөгөөр буюу 15 хувиар, өмнөх сараас 5.8 тэрбум төгрөгөөр буюу 0.2 хувиар нэмэгдсэн байна.
Холбоотой мэдээ

Нүүрсний тээвэрт "цүнхний" компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэв

KFC-ийн АНУ дахь салбарууд 2027 оноос Coca-Cola худалдаалж эхэлнэ

Цэрэг татлага нийслэлд гурав хоног үргэлжилнэ

Төсвийн тодотголыг баталж, 1.4 их наядын зардлыг танахаар шийдвэрлэлээ

М.Энхцэцэг: ХҮН намын хуйвалдаанаар дулаан хангамжийн хууль батлагдсангүй

