Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд өвлийн улиралд үргэлжилнэ

Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өвлийн улиралд ч тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Төмөр зам доогуурх нүхэн гарцны гурван байршлын барилга угсралтын ажил 75 хувьтай, дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувь, "Сэлбэ хот" орон сууцны хороолол 38.6 хувь, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил 16 хувьтай байна.
Өвлийн улиралд замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний ачаалал зэрэг эрсдэлийг бүтээн байгуулалтад урьдчилан тооцож, төлөвлөн ажиллах шаардлагатайг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын захирал З.Батырбек тодотгов. Төсөл бүрийн ажлын явцад нарийвчилсан үнэлгээ хийж, календарьчилсан төлөвлөгөө боловсруулан, тогтмол хяналт тавихын сацуу олон нийтийн хэрэгцээ, байгаль орчны хамгаалал, ил тод байдал, хүртээмжийг тусгахаар болжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

