Нийслэлийн есөн дүүргийн ТҮК-уудад "Өвөлд бэлэн үү" үзлэг эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудад "Өвөлд бэлэн үү" үзлэг, шалгалт эхэлсэн байна.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсвийн 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байгаа бөгөөд эдгээрийн өвөлжилтийн бэлэн байдал, зээлээр олгогдсон машин техникийн эргэн төлөлтөд хяналт тавина.

2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд байгууллагуудын техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, давс бодис нөөцлөлт, хадгалалт, ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцлөлтийн байдалд хяналт хэрэгжүүлнэ.

Хамгийн эхэнд Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахад 1,190 тонн давс, 700 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд 80 гаруй хувийг нь нөөцөлжээ.

Хот нийтийн аж ахуйн салбарт 2024-2026 онд тусгай зориулалтын 206 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийж, цэвэрлэгээ үйлчилгээнд гар ажиллагааг багасгах гэнэ.

Энэ оны нийслэлийн төсвөөс 15.2 тэрбум төгрөгөөр хотын аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авахаар баталжээ. 2025-2026 онд нийт 45.1 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулахаар төсөвлөсөн байна.
Холбоотой мэдээ

Нүүрсний тээвэрт "цүнхний" компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэв

KFC-ийн АНУ дахь салбарууд 2027 оноос Coca-Cola худалдаалж эхэлнэ

Нийт зээлийн үлдэгдэл 49.6 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээл 2.6 их наяд болжээ

Цэрэг татлага нийслэлд гурав хоног үргэлжилнэ

Төсвийн тодотголыг баталж, 1.4 их наядын зардлыг танахаар шийдвэрлэлээ

