Нийслэлийн Байгаль Орчны Газар: Өндөр барилгад шувууны дүрс бүхий стикер наахыг хүсье

Нийслэлийн Байгаль Орчны Газар нь шувуудын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор өндөр шилэн фасадтай барилга байгууламжид махчин шувууны дүрстэй стикер наахыг уриалжээ.
Хот суурин орчимд амьдардаг шувуудын шилэн гадаргууг ялгаж харж чаддаггүй тул өндөр барилгад мөргөж хорогдох тохиолдол олон удаа бүртгэгддэг. Энэ нь шувуудын зүй бус хорогдол, зэрлэг амьтнаас халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгодог.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжид махчин шувууны дүрс бүхий стикер наалтыг байршуулж, хамтран ажиллахыг хүсье. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллахыг анхаарна уу, хэмээн Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээлжээ.
Гэмтэж бэртсэн шувууны тухай мэдээллийг тус газрын 310005, 72720303 дугаарын утсаар өгөх боломжтой аж.
Холбоотой мэдээ

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Самнасан ноолуурын экспорт 37 хувиар өсжээ

Ц.Идэрбат: Годронтой ямааг Саятан сүрэг компаниас иргэд рүү худалдсан

“Баялаг бүтээгч захирлуудын индэр” нэвтрүүлгийн зочин Д.Баянмөнх:

"Далайн хүч" ХХК-ийн захирал В.Алтангэрэл:

