Нийслэлийн авто замын ажил удааширсан компаниудад хариуцлага тооцно

Нийслэлд баригдаж буй авто замуудыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компани, албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва хэлэхдээ: "Дэлхийн банкны санхүүжилт болон бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлийн ажил удаашралтай байна. Тухайлбал Өнөр хорооллын арын авто зам байнгын хэл ам дагуулж ирсэн."
Тэрээр үргэлжлүүлэн: "Сэлбэ гол дагуу 2.5 километр авто замыг барьж буй “МСРС” ХХК гэдэг компанийг ажлыг нь өгүүлэх шаардлагатай, олон зөрчил гарсан. Сэлбийн авто замын гүйцэтгэгч компаниудын дунд асуудал үүссэн үйл явдал болоод байна."
Мөн "Яармагийн урд талд барьж байгаа авто замын ажил юу болж байгаа нь мэдэгдэхгүй юм. Цаг хугацааны хувьд удаашралтай байгаа учраас Эрдэнэжамъян даргын удирдаж байгаа төслийн авто замын ажлуудад онцгой анхаарч, шахаж ажилламаар байна" гэж хотын дарга хэлсэн байна.
Эдгээр авто замууд нь хэт удаашралтай, хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа тул гүйцэтгэж байгаа компаниудыг солих хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Холбоотой мэдээ

Говь-Алтайн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас 44 өрхийн 20,855 ямааг устгажээ

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

НӨАТ-ын III улирлын буцаан олголтоос татвар төлөх хүсэлтийг 19-23-нд хүлээн авна

Л.Гантөмөр: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэнд өгөх ёстой

Говь-Алтайн Цогт, Дэлгэр суманд 20,855 мал устгаж, голомтын ариутгал дуусжээ

