Нийслэлд торлог замын сүлжээ байгуулах төлөвлөгөө Яармагаас эхэлнэ

Ирэх онд нийслэл хотод "Торлог замын сүлжээ"-г шинээр байгуулах бөгөөд уг замыг эхний ээлжид Яармагт барих гэж байгааг хотын дарга Б.Пүрэвдагва танилцуулав.
Тэрбээр "Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ. Торлог замтай болчихвол заавал хотын төв замаар явах шаардлагагүй болно" гэж хэлсэн байна.
Мөн Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвийг холбосон торлог замуудыг барих бөгөөд "Нэг гудамж руу ороход нөгөө талаар нь гарч ирдэг, мухар замгүй болгохоор төлөвлөж байна" гэж тэрбээр нэмжээ.
Торлог зам гэдэг нь авто замын хөдөлгөөний ачааллыг нэг гол замаас олон жижиг, холбоотой замуудад хуваарилан тараах хэлбэрээр баригддаг аж.
Нийслэл хотод ойрын хоёр жилийн хугацаанд 150.8 километр авто зам барих шаардлагатай байгаа гэж мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

