Нийслэлд томуугийн вакцин 49.8 хувьд хүрч, аравдугаар сарын 1-нд 95 хувьд хүргэнэ

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Энэ онд нийслэлд эрсдэлт бүлгийн 293,610 иргэнийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт 49.8 хувьтай байна. Аравдугаар сарын 1-н гэхэд томуугийн дархлаажуулалтыг 95-аас дээш хувьд хүргэнэ" гэж мэдээллээ.
2026 оны улирлын томуугийн дархлаажуулалт есдүгээр сарын 3-нд эхэлсэн.
0-6 насныхан томуугийн өвчлөлд өртөх нь 50-аас дээш хувьтай байдаг тул томуугийн оргил үеэс урьтаж өрхийн эмнэлэгтээ хандан томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна. Эцэг, эхчүүд ч вакцинд хамрагдах боломжтой.
"Энэ удаагийн улирлын томуугийн вакцин БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин юм" хэмээн Н.Наранбаатар ярилаа.
Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг байна.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

