Нийслэлд “таван дэлгүүр тутмын хоёр” нь хүүхдэд электрон тамхи зарж байна

AI мэдээ
Нийслэлд “таван дэлгүүр тутмын хоёр” нь хүүхдэд электрон тамхи зарж байна

Нийслэлийн засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг борлуулахыг хориглосон байдаг. Гэвч Ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцас өмсөж, дэлгүүрүүдээр орж туршихад таван дэлгүүр тутмын хоёр нь үнэмлэх шалгахгүй борлуулж байжээ.

Худалдаа эрхлэгчдийн нэг нь “Үнэмлэх шалгах ёстой гэж хэлээгүй учраас шууд л зарчихдаг. Хэнд, яаж борлуулах ёстойг ч сайн мэдэхгүй л байна. 18 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй гэж огт сонсоогүй” гэж хэлсэн бол өөр нэг худалдаа эрхлэгч “Сургуулийн хүүхдүүд насаа нууж, электрон тамхи авах гэж оролдох тохиолдол элбэг. Зарахгүй гэхээр зарим нь уурлаад элдвээр хэлээд л гардаг. Ашигаа бодоод зарж болох ч хүүхдүүдэд хортой учраас зардаггүй” гэв. Улаанбаатарт ийм хязгаарлалт хэрэгжиж байгаа ч худалдаачид заримдаа зааварчилгааг мэддэггүй эсвэл дагаж мөрддөггүй нь харагдаж байна.

2025 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 10 хүүхэд тутмын 6 нь электрон тамхи хэрэглэж үзсэн гэж мэдээлсэн. Түүнчлэн гурван хүүхэд тутмын нэг нь электрон тамхины байнгын хэрэглэгч болсон байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ