Нийслэлд намрын мод тарилт есдүгээр сарын 26-наас эхэлнэ

Намрын мод тарих ажил нийслэлд есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 1.3 сая мод тарихаар төлөвлөжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 27-ны 10:00 цагт намрын мод тарих өдрийн нээлт болох бөгөөд иргэдийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо оролцохыг урьж байна.
Мод тарих ажлын зорилго нь нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ нь зөвхөн төр, байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцоог шаарддаг гэдгийг онцолжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 976 га талбайд ногоон байгууламж бий болгохоор төлөвлөснөөс 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хийгдэж байна. Энэ хүрээнд 30 төрөл зүйлийн 181,000 мод тарьсан бөгөөд 97.8 хувь нь амжилттай ургаж, ургалтын үзүүлэлт өндөр байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

