Нийслэлд дугаарын тэгш, сондгой хязгаарлалт есдүгээр сарын 13-наас болино

AI мэдээ
Нийслэлд дугаарын тэгш, сондгой хязгаарлалт есдүгээр сарын 13-наас болино

Нийслэл хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүйгээр авто замын хөдөлгөөнд оролцуулж байгаа бөгөөд уг зохицуулалт ням гарагт буюу есдүгээр сарын 13-наас дуусгавар болно.

Ингэснээр ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн хуучнаараа буюу 08:00-20:00 цагийн хооронд тогтоосон бүсчлэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж авто замын хөдөлгөөнд оролцуулах журам үйлчилнэ.

  • 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Даваа гараг
  • 2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Мягмар гараг
  • 3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Лхагва гараг
  • 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Пүрэв гараг
  • 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохгүй.

Харин өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцоно.

Нийгэм, эдийн засагУншигчдад
16

Холбоотой мэдээ