Нийслэлд 83 байршилд 120 мянган м.кв талбайг тохижуулжээ

2026 онд нийслэлийн хэмжээнд хийгдсэн тохижилтын ажлын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр танилцууллаа.
Тэрээр "Энэ жил нийслэлийн хэмжээнд 83 байршилд 120 мянган метр квадрат талбайг тохижууллаа" гэв.
Мөн 380 гаруй хүүхдийн тоглоомын талбайд бүрэн засвар шинэчлэлийн ажил хийгдэж, 21 байршилд 24 мянган м.кв хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулжээ. Түүнчлэн 33 байршилд 27,000 м.кв талбайд авто зогсоол шинээр байгуулж, 237 байршилд 47,000 орчим м.кв явган хүний замыг шинээр тавьсан байна. Бичил цэцэрлэгт хүрээлэнг 58 байршилд 81,000 орчим м.кв талбайд байгуулжээ.
Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн гадна талд тоглоомын хэсэг, явган хүний зам, гүйлтийн зам, авто зогсоолыг шинээр барьж, иж бүрэн тохижуулсан байна.
Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийн 7 га газрыг тохижуулж дуусаж байна. Тус дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн спорт заалыг шинэчилж, засварлажээ.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 1, 2, 12, 13 дугаар байрны дундах хүүхдийн тоглоомын талбайг УБЗАА-наас бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэж өглөө.
НЗДТГ-аас "Хаан" банктай хамтран хэрэгжүүлж буй Ногооннуур орчмын тохижилтын ажил он дамжин хэрэгжинэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд хэсгийн орц, гарцыг нээхээр ажиллаж байна.
Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 4 га орчим газар дээр Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажил эхэлсэн гэв.
Мэдээллийн дагуу томоохон тохижилтын ажлын төсвийг нийслэлийн 2026 оны төсвөөс баталжээ. Ногооннуур орчмын тохижилт ногоон байгууламжид 2026-2028 онд ₮16.5 тэрбум, нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын нэмэлт ажилд ₮10 тэрбум, 2024-2026 он дамжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажилд ₮40 тэрбум, авто зогсоол, явган хүний болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламжид ₮2.7 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

