Нийслэлд 32.14 км авто зам засаж, шинэчилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр авто замын засвар, шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл өглөө.
2026 онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байгаагийн дотор Сэлх, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс, Монелийн авто зам гэсэн гурван байршилд 14.54 км гол болон туслах гудамж замын ажлыг бүрэн дуусгажээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон сууцны хороолол доторх 17.6 км замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна.
Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд Замын сангийн хөрөнгөөс ₮160.8 тэрбум, нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.
Тухайлбал Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн эцэс хүртэлх авто зам ₮4.1 тэрбум, Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто зам ₮4.5 тэрбум, Монелийн авто замын засвар, шинэчлэлийн ажил ₮6.3 тэрбумын төсөвтэй байна.
Тус газрын хамт олон Сэлбэ хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор 100 айлын торлог зам, орон сууцны хороолол доторх замууд, олон түвшний уулзвар төслийг эрчимжүүлэхэд анхаарч, 2027 оны авто замын засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөх үүрэг авчээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

