Нийслэлд 16 шинэ чиглэл нээж, 46 дунд оврын автобус явуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл хийхдээ өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүй, дааруулахгүй байхыг анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Тэрбээр COP 17 бага хурлын үеэр зочдод үзүүлсэн нийтийн тээврийн соёлтой, шуурхай үйлчилгээний жишгийг өдөр тутмын амьдралд хэвшүүлж, иргэдэд үзүүлж ажиллах, автобусны хүрэлцээ, цагаар явах нөхцөлийг хангаж ажиллахыг даалгасан.
Мөн хүүхдийн автобусны тоог 50-аар нэмж, чиглэлийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд, багш нарт нь мэдэгдэж байж үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.
Шинэ чиглэл, автобусны тоо
Нийслэл хотод нийтийн тээвэр хүрдэггүй, алслагдсан байршлуудад богино эргэлтийн 16 шинэ чиглэлийг энэ жил нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ замын сүлжээг 27.3 километрээр тэлж, богино шинэ чиглэлд дунд оврын 46 автобус явуулахаар авсан гэж хотын дарга мэдээлэв.
Одоогийн байдлаар өдөрт 1,170 орчим автобус нийслэлийн иргэдэд үйлчилдэг байна.
Өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүй, дааруулахгүй байхад анхаарна
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

