Нийслэлд 130,548 хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Хүүхдийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийг түшиглэсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг энэ сарын 1-нээс эхэлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 130,548 хүүхдийг хамруулах энэхүү ажлыг 332 ерөнхий боловсролын сургууль, 607 цэцэрлэгт Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон өрхийн эрүүл мэндийн 150 төв хамтран зохион байгуулж байна.
Насны бүлгээр хийх үзлэг
- 3 настай 30,210 хүүхдийн өсөлт, хөгжил, хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжил, хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
- 6 настай 35,835 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулж, өсөлт, хөгжил, харааны чадвар, харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээг хийнэ.
- 11 настай 37,120 хүүхдийн өсөлт, хөгжил, хараа, багана нурууны муруйлт, хазайлт, хавтгай тавхайн эрсдэлийг үнэлнэ.
- 15 настай 30,017 хүүхдийг өсөлт, хөгжил, хараа, багана нурууны муруйлт, хазайлт, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нөхөн үржихүйн мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ эрүүл мэндийн эрт илрүүлэгт товлосон хугацаанд идэвхтэй хамруулахыг НЭМГ-аас уриалав.
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

