Нийслэл Sky Shuttle-ийн ТЭЗҮ-г 12 сарын 5-нд багтааж дуусгахаар төлөвлөжээ

Нийслэлийн удирдлагууд "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогоо танилцуулах үеэр түгжрэлийг бууруулах зорилгоор их багтаамжийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.
Хотын дарга Б.Пүрэвдагва их багтаамжийн тээврийг гол зорилго гээд дараах чиглэлүүдийг дурдлаа.
- Метроны Техник, Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) хийгдэж, зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийн хэлэлцээ үргэлжилж байна.
- Зөвхөн автобус явдаг тусгай замын автобус (BRT)-ыг Содон хорооллоос Гэмтлийн эмнэлэг, Хороолол III, IV-ээр дамжуулан ард талаараа Баянбүрд, Дөлгөөн нуур, Баянзүрхийн уулзвар, Нарантуул хүртэлх чиглэлд явуулна.
- Улаанбаатар хөнгөн галт тэргийг Архивын Ерөнхий Газраас Тэмээтэй хөшөө хүртэлх трассаар явуулахаар судалж байна.
- Агаарын дүүжин тээврийн техникийн туршилт есдүгээр сарын 15-наас эхэлж, Улсын комисст хүлээлгэн өгөх хоёр сарын процессын дараа оны өмнөөс иргэдэд үйлчлэхээр ажиллаж байна.
Мөн Б.Пүрэвдагва их багтаамжийн нийтийн тээврийн өөр нэг шинэ төсөл болох "Sky Shuttle"-ийн талаар ярилаа. НҮБ-ыг цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын үеэр Хотын дарга нарын форум болж, олон гэрээ хэлэлцээ хийснээр 400 сая ам.долларын санхүүжилт босгосон бөгөөд энэ дунд дэлхийд тэргүүлэгч технологийн байгууллага BYD-тай гэрээ хийсэн тухай тэрбээр дурдав.
"Өнгөрсөн амралтын өдрөөр Шенженьд очиж, BYD компанитай удирдлагын багаараа уулзаж, техникийн хурлаа хийлээ. Одоогоор энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор ТЭЗҮ-ээ хийн дуусгаж, ирэх жил эхний шугамыг оруулах зорилготой ажиллаж байна. "Sky Shuttle" нь өөртөө батарей хураагууртай, метроноос дөрөв дахин хямд, гүйцэтгэх хугацаа нь метро байгуулахаас 2-3 дахин богино байх боломжтой орчин үеийн нийтийн тээвэр" гэж хотын дарга хэллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

