Нийслэл ирэх онд 20-25 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж, Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах асуудлыг танилцуулсан.
Хуралдааны үеэр НИТХ-ын гишүүн Т.Батцогт ирэх онд нийслэлээс хэдэн ажлын байр бий болгох талаар асуухад НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
2025 оны дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд 627,516 ажил эрхэлж байгаа бүртгэлтэй иргэд байгаа гэсэн мэдээлэл бий. Ажил эрхлээгүй 38,620 буюу ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай байна.
Тэрбээр өнгөрсөн онд 6,024 ажлын байр шинээр нэмэгдсэн бол энэ оны эхний есөн сард 2,916 ажлын байр нэмэгдсэн гэдгийг дурдав.
Мөн ажил, мэргэжлийн баримжаа олгох үйл ажиллагаанд 17,399 иргэн, хөдөлмөрт бэлтгэх сургалтад 5,915 иргэн хамрагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй 501 иргэн ажилд орж, 632 хүн түр ажлын байраар хангагдсан үзүүлэлттэй байна.
Ирэх онд дагуул хотууд болон технологийн паркуудын үйл ажиллагаатай уялдуулан 20,000-25,000 иргэнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй бөгөөд хөдөлмөрт зуучлах ажлыг есөн дүүрэгт тогтмол хэрэгжүүлж байна гэж Б.Ууганбат мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

