Нийслэл хийн түлшинд шилжүүлэх ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар ирэх оноос хийн түлшинд шилжих ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж, ирэх оноос хийн түлшинд шилжих ажлыг үргэлжлүүлнэ. Хийн түлш нь тэсэрч, дэлбэрэх аюулгүй. 2026-2027 онд агаарын бохирдлыг дахин 5%-аар бууруулахаар тооцоолсон" гэж хэллээ.
Өнгөрсөн онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, 4,000 өрхийн гэр, байшинг дулаалж, 27 хий цэнэглэх цэг байгуулжээ. Мөн 35 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлсэн бол энэ онд найман уурын зуухыг шилжүүлэхээс хоёрыг нь холбосон байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва энэ өвөл гэр хорооллын 6,000-10,000 айлд цахилгаанаар халдаг дулаан хураагуурыг туршихаар төлөвлөж буйгаа танилцуулсан. Тэрбээр "Гэр хорооллын 5,000 айл өрхийг хийн зууханд шилжүүлсэн ч өндөр өртөгтэй бөгөөд зөвхөн хийн зуух нь 6.5 сая төгрөгийн үнэтэй, үүн дээр тухайн айл хийн газ худалдаж авч хэрэглэдэг. Эдгээр айлуудад нэг өвлийн турш нийслэлээс 900,000 төгрөгийн урамшуулал өгч байгаа нь удаан үргэлжлүүлэх загвар биш" гэж тайлбарласан.
Холбоотой мэдээ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт 15 хувьтай үргэлжилж байна

Багануур, Багахангай чиглэлийн автобусны эцсийн зогсоол аравдугаар сарын 23-наас өөрчлөгдөнө

Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэхээ амлав

Капитрон банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайлан: нийт актив 4,041.2 тэрбум төгрөг

