“Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн эхэллээ

AI мэдээ
“Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Монголын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тогтолцооны иж бүрэн өөрчлөлтөөр шийдвэрлэх зорилгоор “Реформ клуб”, “Нэг Монгол” ТББ болон бусад хамтрагч байгууллагууд нэгдэн “НЭГ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.

Өнөөдөр 1000 орчим дэмжигчийг нэгтгэсэн “Нэг Монгол” уулзалт болов. Уулзалтын үеэр оролцогчид эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдэд хүрэхээ больж, авлига хүнд суртал гаарч, шударга ёс мөхөж байгааг онцоллоо.

Нийгэм, улс төрийн гацааг тайлж, үндэсний хэмжээнд шударга ёсыг сэргээхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг урилгаар оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар илтгэлдээ онцолсон байна.

Баялгийн хулгайчдын явцуу эрх ашгийг хамгаалдаг хууль тогтоох байгууллагын зарим төлөөлөл улс төрийн тогтворгүй байдал, институц хоорондын үл ойлголцлыг өдөөж байгаа нь системийн шинэчлэл хийх цаг болсныг илтгэж байгааг оролцогчид санал нэгтэй дэмжсэн.

“Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн нь тодорхой субъекттэй тэмцэх бус, асуудал үүсгэж буй тогтолцоо, дүрэм журмыг өөрчилж, хөгжлийн шинэ боломж нээхийг зорьж байгаа бөгөөд иргэд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, залуусыг сонсож, шийдвэр гаргах түвшинд шахаж ажиллана гэлээ.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ