«Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026» арга хэмжээ 21-27-нд болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг олон нийтэд сурталчлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээгээр дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ. Мөн ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчлах арга хэмжээ өдөр бүр болно.
Хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулж нийт 218 асар ажиллуулахаар төлөвлөсөн. Арга хэмжээний хүрээнд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглож байна.

Зохион байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр болж, салбарын хяналт шалгалт, зөвшөөрөл, зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн бэлтгэл бэлэн байдалтай холбогдох үүрэг чиглэл өгсөн.

Арга хэмжээ нь өргөтгөсөн худалдаагаар Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олдгоороо онцлогтой. Мөн улсын тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж хэрэглэгчдийн хүртээл болгоно.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

