Найрамдлын зам дагуу ус зайлуулах шугам угсарч, нөхөн сэргээлтийг тухай бүрд нь хийж байна

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Найрамдал зуслангийн авто замын дагуу борооны ус зайлуулах шугам угсрах ажил үргэлжилж байгааг Геодези, Усны барилга Байгууламжийн Газраас мэдээллээ.
Шугамыг үе шаттайгаар угсарч, шинээр тавьсан шугамын дараа зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг тухай бүрд нь гүйцэтгэж байгаа аж. Нөхөн сэргээлтийг стандарт, технологийн шаардлагад нийцүүлэн ухсан хэсгийг буцаан дүүргэх, тэгшлэх, замын зорчих хэсгийг хэвийн болгох замаар хийж байна.

Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн 16 километр авто замыг өнгөрсөн онд шинэчилж, энэ жил тус авто замын дагуу борооны ус зайлуулах шугамыг өнгөрсөн сараас угсарч эхэлжээ.
Ус зайлуулах шугамыг хоёр жилийн хугацаанд буюу 2028 онд угсарч дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт төсөвт өртөг ₮7.5 тэрбум байна. Үүнээс энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна.

Найрамдлын авто замын дагуу нийт 3,000 метр урт ус зайлуулах шугам угсрах юм байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

