Найрамдлын авто зам дагуу ус зайлуулах шугам угсарч эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хотоос "Найрамдал" зуслан чиглэлийн 16 километр авто замыг өнгөрсөн онд шинэчилж дууссан.
Харин энэ жил тус авто зам дагуу борооны ус зайлуулах шугамыг угсарч эхэлжээ. Уг шугамыг хоёр жилийн хугацаанд буюу 2028 онд угсарч дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт төсөвт өртөг ₮7.5 тэрбум байна. Энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.
Найрамдлын авто зам дагуу нийт 3,000 метр урт ус зайлуулах шугамыг угсрах ажлыг "Геодези, Усны Барилга Байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм байна.
Сануулахад 1978 онд ашиглалтад оруулсан Найрамдал зуслан чиглэлийн авто замыг нийслэл хотоос гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр шинэчилжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

