Наймдугаар сараас хойш 997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж, сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай нэмэгдэв

Орон нутаг болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2026 оны аравдугаар сарын 13-ны урьдчилсан мэдээллээр суурьшлын бүсэд нийт 997 баавгай үзэгдсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Орж ирсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдсэн.
Баавгай бүртгэгдсэн орон нутгуудад ажлын хэсэг байгуулагдан 24 цагаар шуурхай баг ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг и-Монголиа системээр тогтмол хүргүүлж, байгаль орчны зөрчлийн мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж байна.
Аюулгүй болгох ажлын явц
- Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заасны дагуу судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, мөн иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор 38 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосноос одоогийн байдлаар 20 баавгайг аюулгүй болгожээ.
- Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий.
- Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор худалдаж аваагүй байна. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна.
- Зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

