Н.Номтойбаяр: Нөмрөгийн заставт шилэн кабель тавих шаардлага байхгүй

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарсан. Түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг унтраахад маш их зардал гарч байна. Маш олон хүн нэмэлт цагаар ажиллаж байгаа. Хэрэв ан амьтан шатаж үрэгдсэн бол тусдаа үнэлгээтэй. Ямар ч байсан түймрийг бүрэн унтраагаад авъя" гэв.
Тэрээр Дорнод аймгийг найман жил төлөөлж, УИХ-д сонгогдож байсан туршлагаа дурдаад, "Дархан цаазат газарт учраас хэдий УИХ-ын гишүүн ч гэлээ холбогдох байгууллагад нь мэдэгддэг байсан. Тэгэхээр Мобиком групп дархан цаазат газарт орох ажил хэргийн шаардлага байсан уу. Мобиком групп Нөмрөгийн застав руу шилэн кабель тавина гэж би сонсоогүй. Нөмрөгийн заставт шилэн кабель тавих шаардлага байхгүй. Тухайн үед би хувиасаа мөнгө гаргаж интернеттэй болгож байсан" гэж хэллээ.
"Угаасаа эдийн засгийн хувьд боломжгүй. Нөмрөгийн заставын интернетийн хэрэглээг хангахын тулд Мобиком групп 100 км газарт шилэн кабель тавина гэж юу байх вэ дээ. Хууль зүйн хувьд мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ гаргахаар нөхөн төлбөрийн асуудал ярина" гэж тэр нэмж хэлэв.
Мөн "Хоосон уучлаарай надад сонин биш байна. Буруутай этгээд нь тогтоогдвол нөхөн олговор төлнө. Түймэр унтраах үйл ажиллагааны зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа. Түймрийг цурамд орууллаа гэдэг нь галыг бүрэн унтраасан гэсэн үг. Хуурайшилтын үед салхи дэгдээд дахин гал гарах магадлалтай байдаг" гэж Н.Номтойбаяр ярилаа.
Тэрээр "Нөмрөгийн дархан цаазат газарт дэлхийд ховор Буган Хандгайт, баавгай, гахай бий. Суурьшмал бүсээс 90 гаруй километр газар учраас мал амьтан бараг орохгүй" гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

