Н.Наранбаатар: Ээлжит бус чуулган зарласан нь үр дүнгүй боллоо
УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас тодруулга авлаа. Тэрээр Боловсролын сайдад 50 тэрбум төгрөг олгох тодотголын талаар байр сууриа илэрхийлсэн.
«Тодотголоор 50 тэрбум төгрөгийг Боловсролын сайдад өгч байгаа. Гэрт ойр хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой. Сургуулийн нэр байгаагүй. Төсөв дээр тийм задаргаа өгөхгүй. Баталж байж, 50 тэрбум төгрөгөөрөө сонгон шалгаруулалтаа хийгээд тодорхой болно. Энэ компани энэ ажлыг авна гэсэн задаргаа орж ирэхгүй» гэж тэрээр хэллээ.
Ирц хүрэхгүй, ээлжит бус чуулган зарласан нь үр дүнгүй болчихлоо.
Түүнчлэн «Гишүүд тойргоороо ажиллана гээд төлөвлөсөн. Ганц ажиллах сар нь 9 сар байдаг. Зун сумдад хүн байхгүй. Би ч гэсэн суманд ажиллаж байгаад ээлжит бус чуулган зарлахаар орхиод хүрээд ирсэн. Хуралдаа ирж суух нь гишүүдийн л үүрэг» гэж Н.Наранбаатар онцолсон.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

