Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшихээ мэдэгдэж, ирц 68 хувьтай байна

AI мэдээ
Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшихээ мэдэгдэж, ирц 68 хувьтай байна

УИХ-д 30 жилийн өмнө орж ирсэн, нийт таван удаа сонгогдсон гишүүн Норовын Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ өөрөө мэдэгдэж, сунгаагаа өнгөлөх болсон.

Гэвч ерөнхийлөгчийн сунгааныг өнгөлж буй Н.Алтанхуяг гишүүн намрын ээлжит чуулганы таван хуралдааны нэгт нь л суужээ. Мөн ээлжит бус чуулганд огт суугаагүй байна.

Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусч буй энэ үед түүний ирц 68 хувьтай байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хуулийн төсөл санаачлаагүй байна.

2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултад Н.Алтанхуяг хамгийн өндөр санал авсан. Уг судалгааг олон нийтийн санал бодлыг судалдаг “National Opinion” байгууллага наймдугаар сард хийжээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох “Хөгжлийн банк”-ны хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Улс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ