МУГЖ Л.Болдбаатарын "Монголоо дуулна" тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно

Өнөөдөр 13:00 цагт МУГЖ Л.Болдбаатар "Монголоо дуулна" тоглолтын хэвлэлийн хурлыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Мөн өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, 10:00 цагт "Geological Issues of Central Asia 2026" олон улсын эрдэм шинжилгээний хурал болон УИХ-ын Байнгын хороодын хуралдаан тус тус болно.
11:00 цагт Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр, Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал БОУАӨЯ-ны хурлын танхимд болно.
14:00 цагт "Уул уурхайн 7 хоног"-ийн нээлт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд, "Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь" үйл ажиллагаа "ZU Ballroom"-д тус тус эхэлнэ.

Холбоотой мэдээ

Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Хүннү нар нар, сарыг шүтэж, нуурын толинд тусгаж тангараг өргөдөг байжээ

Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ

🕊️ АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлгийн хэсгээс

