МҮБХ-ны тэргүүн: Цолны найрааг таслах дорвитой өөрчлөлт хийнэ
Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх хууль, эрх зүйн боломжгүй гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооны (МҮБХ) тэргүүн Ц.Магалжав мэдээлэв. Тэрээр энэ асуудалд улс төр оролцоогүй боловч УИХ-ын дарга түүнтэй уулзаж асуудлыг хянахыг хүссэн гэж хэлсэн.
“Одоо мөрдөгдөж буй хуулиар тийм боломж байхгүй. Олонхийн санал аваад л шийдчихдэг асуудал биш. Допингийн хууль дүрэм журмаа дагаад явбал зөөлөн, харин муйхарлавал хэцүү” гэж Ц.Магалжав онцлов.
МҮБХ 2023 оноос хойш бөхийн эрхийг сэргээгээгүй бөгөөд ялгаварлан гадуурхалт байх ёсгүйг тэрбээр тодотгов. Харин цолны найрааны асуудлаар бөхчүүд өөрсдөө найраг гаргадаг тул хатуу зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг дурдаад, аравдугаар сард нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зоригтой өөрчлөлт оруулна гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

