“Мора Жи Эй” группийн гүйцэтгэх захирал З.Алтанцэцэг: Эрүүл хөрсөнд баталгаат үрээр тарьсан хүнсний ногоогоо санал болгоё

MassTV

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдааны хүрээнд экологийн цэвэр бүтээгдэхүүн, органик хүнсний хүнсний ногоог олон нийтэд танилцуулж байна. Хэнтийн Мөрөнгийн цагаан саримс, Увсын улаан саримс, хүлэмжгүйгээр ургуулсан улаан лооль гэх мэт олон брэндүүдээ ногоочид дэлгэжээ. Ийм органик хүнсний ногоог нийслэлчүүдэд санал болгож буй аж ахуйн нэгж бол “Мора Жи Эй” групп юм. Тус групп “Мора агро парк” цогц төслийг 8 жилийн өмнөөс хэрэгжүүлж, япон дээд сортын шим тэжээлтэй ногоо, жимсийг кластераар тариалж, сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлж эхэлсэн байна.

“Мора агро парк” цогц төслийн хүрээнд 15 аймгийн 40 байршилд аж ахуйн нэгжүүд эрүүл хөрсөнд баталгаатай үрээр тарьсан хүнсний ногоо, жимсгэнийг кластераар тариалж байгаагийн нэг болох “Өнөр бурамт” ХХК “Намрын ногоон өдрүүд”-д шинэ ургацын ногоо, жимс жимсгэнээрээ оролцож байгаа аж.

ЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлРийл
12

Холбоотой мэдээ