Монтенегрогийн Ерөнхийлөгч Монголд анх удаа төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.
Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ үед төрийн тэргүүний түвшинд хийгдэж буй анхны айлчлал болох юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Хамтарсан тунхаглал болон нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Я.Милатовичтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон түүхтэй.
Монгол, Монтенегро хоёр улс 2006 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монтенегрогийн тухай анхны мэдээлэл 1913 онд хэвлэгдсэн “Шинэ толь хэмээх бичиг” сонинд нийтлэгдэж байжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

