Монтенегрогийн Ерөнхийлөгч айлчлах үед 100 жилийн өмнөх 'Шинэ толь'-ийн нийтлэл дурдагдлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж байна.
Энэ үеэр Монголын анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегрогийн газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо, онцлогийн тухай танилцуулга нийтлэгдсэн нь тодорхой боллоо.
Тус нийтлэлд Монтенегрог “Черногор” хэмээн дурдаж, уг нэрийн утга нь “Хар уул” гэсэн үг бөгөөд нутаг нь хэцүү, хад чулуу ихтэй, хар өнгөтэй тул ийн нэрлэсэн талаар бичжээ.
Мөн Монтенегрочууд цэргийн авьяас ихтэй, баатар шударга зантай ч аж төрх нь бүдүүлэг байсан ч газар орны бэрхшээлээс шалтгаалан Туркийн эрхшээлд ороогүй гэдгийг дурджээ.
Тухайн танилцуулгад Балканы хойгт орших Болгар, Румын, Херцеговин зэрэг улсууд Османы Эзэнт Гүрэнд эзлэгдэж олон зуун жил зовж байхад Монтенегро өөрсдийн тусгаар тогтнолоо хадгалж чадсаныг онцолсон байна.
Мөн Монтенегрогийн хүн ам “халхын гурван аймгийн хэртэй”, нийт 24,000 орчим, үүнээс цэргийн тоо 35,000 хүн, нутаг дэвсгэр нь 7,930 км² гэх мэт тоон мэдээллийг оруулжээ.
Нийслэл хот нь Цетинье бөгөөд 5,000 хүн амтай, төмөр зам нь 16 км, жилийн төсөв 1.6 сая цаас, улсын өр 7 сая цаас гэдгийг тэмдэглэсэн байна.
Балканы дайны үед Болгар, Серби, Херцеговин, Монтенегро нэгдэж Туркийг байлдан, түүний бэхлэлт боомтыг эзэлсэн түүхийг ч дурджээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

