Моносын уулзвараас Эмээлт хүртэлх замд гэрэлтүүлгийн 684 шонгийн анкер суурилуулжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийг суурилуулах ажил наймдугаар сарын 5-наас эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 20-ны байдлаар нийт 684 ширхэг шонгийн бэхэлгээг (анкер) суурилуулж, шонг угсрах, шаардлагатай бараа материалыг татан төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
"Цаашид ажлыг батлагдсан төлөвлөгөө, техникийн шаардлага, стандартын дагуу үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байгаа"-г албаны эх сурвалжууд мэдээлэв.
Ажлыг "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Уг авто замыг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөс 3.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрддэг. Тус байгууллага нь нийслэлийн болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг нэмэгдүүлж, засвар, шинэчлэлтийг хийх, гэр хорооллын сайжруулсан болон шороон замыг түрж, тэгшлэх, замын засвар үйлчилгээг хариуцах чиг үүрэгтэйгээр НИТХ-ын 2024 оны тогтоолоор байгуулагджээ.
Ингэснээр Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын шөнийн үзэгдэх орчин сайжирч, иргэд, жолооч, зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл бүрдэх, зам тээврийн осол, эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

