Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлэг 40 хувьд хүрчээ

AI мэдээ
Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлэг 40 хувьд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийг өнгөрсөн сард эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 40 хувьд хүрээд байна.

Авто замын дагуух гэрэлтүүлгийн шугам сүлжээ, тулгуур болон бусад шаардлагатай байгууламжийн угсралт, суурилуулалтын ажлыг хийж байгааг "Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Энэ чиглэлийн авто замын дагуух гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр оройн болон шөнийн цагаар зорчиж буй иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, эрсдэлийг бууруулах, замын орчныг илүү аюулгүй болгоход ач холбогдолтой гэж үзэж байна.

Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замыг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөс ₮3.3 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрддэг билээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ